Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-01-19 08:46:01

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Эрдэнэт-ийн хувьцаа иргэдэд хэр өгөөжтэй вэ”, “2018 онд хотын захиргаа Яармагийн дэнж рүү нүүнэ”, “Л.Мөнхцог: БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 10 аймагт дулааны станц барина”, “Тогтвортой хөгжлийн гарч-чанартай боловсрол”, “Иргэдээ амьдаар нь оршуулдаг харгис төр”, “Э.Батзориг: Атаач нийгэмд амьдарч байгаадаа харамсдаг” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “АНУ руу ажиллар хүч илгээх зам нээгдлээ”, “Ганцмодны боомт дээрх хагсагчид тарж, хил нээгджээ”, “Б.Жавхлан: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно гэсэн өгүүлбэртэй нэмэлт хууль оруулж ирснийг буцаасан”, “Хөдөлмөр хийх хүсэлтэй хүнд гурван жилийн цэрэг бол амьдралын их сургууль мөн” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Монголчууд АНУ-д гэрээгээр ажиллах боломжтой боллоо”, “Ц.Төмөр-Очир: III эмнэлэгт шинэчлэл сайн хийгдсэн. Гэхдээ зогсохгүй. Урагшаа л зүтгэнэ дээ”, “С.Батболд: Нийслэл хот санхүүгийн хувьд бие даасан байх шаардлагатай”, “Асуудал шийдсэн айлчлал”, “Банкны тухай хуулийг баталлаа”, “Зүрхээ цүнхэндээ авч явдаг хүмүүс” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Төрд хэрэггүй зайран”, “Ш.Лхамноржмаа: Эх орон, хайр хоёрыг мөнхлөхийг хичээдэг”, “Г.Батбаатар: Улсдаа жишиг болсон оюутны хотхон бариулахаар хоёргүй сэтгэлээр зүтгэж явна”, “Олимпийн үеэр зочилж болох газрууд” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Монгол Улсын Ерөнхийлөгч Давосын чуулга уулзалтад оролцох уу”, “Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа шийдвэрлэсэн асуудлууд”, “Ганцмодны боомтын замыг нээлээ”, “С.Батболд: Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, утаагүй болгох зорилт хэрэгжүүлнэ”, “Буриад Улс 300 мянган ам.долларын зээл олгох санал тавив” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй