Шууд Chart

"Хөх толбот хүмүүс" кино олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

2018-01-19 16:36:25

Швейцарийн Фрибург хотноо зохион байгуулдаг олон улсын кино наадамд "DOZ entertainment"-ийн бүтээл "Хөх толбот хүмүүс" Монголын уран сайхын кино тус наадмын “New Territory section”-д шалгарчээ.

“New Territory section” гэдэг нь  тус кино наадамд өмнө оролцож байгаагүй, шинэ нутаг дэвсгэрээс оролцсон бүтээл байх бөгөөд Монгол кино олон улсад, тэр тусмаа Швейцарьт танилцуулагдах боломж нээгдэж байгаагаараа онцлогтой юм байна. 

Олон улсын энэхүү наадам нь кино уран бүтээлээр дамжуулан улс орнуудын соёлын харилцааг нэмэгдүүлэх, тэдний хүсэл зоригийг өдөөх зорилготой ажээ. 

32 дахь удаагийн Фрибург олон улсын кино наадам нь 2018 оны гуравдугаар сарын 16-24-ний өдрүүдэд болох бөгөөд бүхий л төрлийн уран сайхны болон богино хэмжээний кино уран бүтээл оролцож байна.

Жил бүр Ази, Латин Америк, Африк болон Зүүн Европын орнуудаас ойролцоогоор 12 кино сонгон шалгаруулдаг ба хамгийн гол шалгуур нь тухайн уран бүтээлийн чанар байдаг байна. 

Тус фестивалийн

  • шилдэг найруулагч 20 мянган ам.доллар,
  • шилдэг продюсер 10 мянган ам.доллар,
  • олон улсын богино хэмжээний шилдэг кино уран бүтээл 7500 ам.доллар
  • шүүгчдийн нэрэмжит үзэгчдийн нэрэмжит зэрэг олон шагналтай юм байна.

2011 онд нээлтээ хийж байсан "Хөх толбот хүмүүс" киног тус наадамд "Дижитал агуулга" ХХК илгээжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Хөх толбот хүмүүс" кино олон улсын кино наадмаас шагнал хүртжээ  
Үзсэн: 2024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй