
УИХ-ын гишүүн Н.Оюундарь өнөөдөр (2018.01.19) НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзав. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь төлөөлөгч Алекс Хайкенсд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал дүгнэлт гаргах ажлын хүрээнд хийсэн ажлуудаа танилцуулав.
Тэрбээр Дорноговь, Төв аймгууд болон Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд ажилласан талаараа мэдээллээд Хүүхэд хамгаалах төв, Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцсан гэв. Ирэх долоо хоногт Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргах бөгөөд 2018 онд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтаар Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар харилцан ярилцаж, хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов.
НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 1164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.