
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 23-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Орост “тэтгэвэртээ гарсан” 100 вагоныг Монголд засаад ашиглах нь”, “Жан Себастьян Жак: “Рио тинто” Монгол Улстай урт хугацаанд түншлэх сонирхолтой байгаа”, “Шатахуун хомсдсон, эрс хүйтэрсэн долоо хоног эхэллээ”, “Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын эрс өсгөсөн зардал”, “Уулын эзний нулимс” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудал тавихаа мэдэгдлээ”, “Л.Энхболд: Татварын нэмэгдлээ эргэж харахыг хүлээж авч байх шиг байна”, “Сөүлд Монгол иргэд хамтдаа үнэт эдлэлийн дэлгүүрт орохыг хоригложээ”, “Шатахуун импортлогчдын тоог нэмэх санал гаргав” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Н.Энхболд: Батлан хамгаалах салбарын хариуцлагыг чангатгана. Гэхдээ хашгирч, загнаж хийхгүй”, “Хүрэн нүүрс ба агаарын бохирдлын шийдэл”, “Нийслэлийн гэр хорооллын газар өмчлөлийн явц 88 хувьтай байна”, “Эдийн засгаа сэргээхэд гурван жил үлдсэнийг санууллаа” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Газрын маргаанаас болж хүний эрх зөрчигдөж байна”, “Д.Хаянхярваа: Төвлөрсөн хотуудад түүхий нүүрс хориглосон тогтоол боловсруулна”, “Какирюү ганцаараа тэргүүлж байна”, “Газрын тосны графикт кремлийн өсөлтийн найдвар нуугдаж байна” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Шатахууны үнийг татаасаар ч, татвараар ч зохицуулах боломжгүй гэв”, “Замын-Үүд чөлөөт бүсийг эрчимжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг хүслээ”, “Дэлхийн баялгийн 82 орчим хувь нь нийт хүн амын нэг хувьд төвлөрдөг” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.