Шууд Chart

Москвагийн тухай кино наадам болно

2018-01-23 11:05:40

“Кино урлагт Москва хотын дүрийг бүтээхийн төлөө” нэртэй кино наадмын бүртгэл өчигдөр эхэлж хэмээн ОХУ-ын Москва хотын захиргааны цахим хуудсанд мэдээлжээ. Кино наадамд түрүүлсэн бүтээлд Москва хотын Захирагчийн нэрэмжит шагнал ологоно.

“Орчин цагийн Москва хотын тухай өгүүлсэн, үйл явдал нь Москва хотод өрнөсөн уран сайхны, баримтат, анимэйшн, олон ангит гээд бүхий л төрлийн кино тэргүүн байрын төлөө өрсөлдөх эрхтэй. Бид нийслэл хотоо киноны дэлгэцээс олон удаа харахыг хүсч байна” хэмээн Москва хотын Соёл урлагийн газрын дарга Александр Кибовский хэлснийг цахим хуудас онцолсон байна.

Тэргүүн байрын киног найруулагч, продюсер, сэтгүүлчээс гадна зохион байгуулагчийн төлөөлөл багтсан комисс шүүхээс гадна жирийн үзэгчид өөрсдийн саналаа комисст өгөх эрхтэй ажээ.

Иргэдээс хамгийн их санал авсан кино илүү оноо авах ч тэргүүн байрын бүтээлийг комиссын шийдвэрээр шалгаруулах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Москвагийн тухай кино наадам болно  
Үзсэн: 1112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй