Шууд Chart

Францын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон иргэдтэй уулзана

2013-12-10 13:13:40

Татварын ерөнхий газар, БНФУ-ын Санхүүгийн газар, тус улсын Элчин сайдын яам, Монгол дахь бизнес эрхлэгч Франц  иргэдийн нийгэмлэг хамтран Монгол улсад бизнес эрхэлж буй БНФУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон иргэдтэй уулзалт ярилцлага 12 сарын 12-ны 14 цагт  ТЕГ-ын "Татвар төлөгчдийн танхим"-д болно.  Уулзалтаар БНФУ-ын хөрөнгө оруулагчдад Монгол улсын татварын орчны өнөөгийн байдлын талаар танилцуулж, татварын хуулийн хэрэгжилтийг хангахад цаашид идэвхитэй хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцох бөгөөд “Монгол Улсын татварын эрх зүйн орчин”, “БНФУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийн байдал, цаашид анхаарах асуудлууд”, “Давхар татварын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхааарах асуудал”  сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийнэ.  Энэхүү арга хэмжээ нь Татварын ерөнхий газраас татварын хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр татвар төлөгчидтэй хамтарч ажиллаж байгаа нэг хэлбэр бөгөөд Франц Улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй хийх анхны уулзалт юм.  


Францын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон иргэдтэй уулзана  
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй