
МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд Дорноговь аймгийн зураач урчуудын холбооны уран бүтээлчид сүүлийн үеийн бүтээлүүдээрээ “Дорно аялгуу” нэртэй үзэсгэлэнг толилууллаа.
Дорноговь аймгийн зураач урчуудын холбооноос өмнө нь 1970 онд “Алтан Говь”, 1979 онд “Говийн өнгө”, 1989 онд “Дорноговь” гэсэн үзэсгэлэнгүүдийг гаргаж байсан бөгөөд 2011 онд говийн тавдугаар ноён хутагтын бүтээлүүдээс гадна Ардын зураач Л.Гаваа болон орчин цагийн залуу зураачдын бүтээлүүдийг хамарсан “Хутагтын нутгийн урчууд” үзэсгэлэнг гаргаж байжээ.
Дорноговь аймгийн урчуудын холбоо 2016 онд албан ёсоор “Их Дөмөн Халиун” ТББ нэрэн дор шинэчлэн байгуулагдсан бөгөөд анхны үзэсгэлэнгээ “Дорно аялгуу” нэртэйгээр нээсэн юм. Энэ удаагийн үзэсгэлэнд ахмад, дунд, залуу үеийг хамарсан 14 уран бүтээлчийн бүтээл дэлгэгдсэн ба залуу уран бүтээлчдийн бүтээл түлхүү тавигджээ.
Цаашид энэхүү арга хэмжээ нь сэргээгдэж, уламжлал болон зохион байгуулагдах юм.
“Дорно аялгуу” үзэсгэлэн уран зураг сонирхогчдын мэлмийг баясгав | ||
Үзсэн: 2711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.