Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-01-24 09:11:03

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Эзнээ олоогүй ипотекийн зээлийг энэ хэвээр үргэлжлүүлэх үү”, “Яргуй цас ханзалж ургадаг”, “Цагаан олимпод гаргасан Монголчуудын жим”, “Чадамжгүй газрын хуульгүй үйлчилгээ”, “Д.Түвшинсайхан: Үзэгчид бидэнтэй дуулах тусмаа гоё”, “Ш.Тансаг: Эрхий мэргэнийг Монгол Супермэн, Бэтмэн болгох зорилготой” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “О.Адъяа: Монголчууд хөнгөлөлттэй үнээр АНУ-ын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ борлуулах хөтөлбөр байгаа”, “Давос хотноо дэлхийн эдийн засгийн чуулган болж байна”, “М.Халиунбат: Шатахууны үнийг тогтвортой байлгах хамгийн сайн арга бол нөөцлөх” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Манай улсыг “хар жагсаалт”-аас гаргажээ”, “Ж.Бат-Эрдэнэ: Агаарын тээврийг либерачлах бодлого барина”, “Б.Оюунсүрэн: Өвчнийхөө талаар сонсоод маш их харамсч, өөртө гомдсон. Гэхдээ бүх зүйл сайхан болно”, “Итгэл даах эр” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Солонгосоос авчирсан 500 сая ам.долларыг Майдар хотод оруулах уу, Ерөнхий сайд аа”, “Ч.Мөнхтөр: Оюун санааны хувьсгал хийх нь бизнесийг хөгжүүлэх гарч юм”, “Ипотекээс хуульчлагдсан дээрэмийг хасья” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Европын холбоо Монгол Улсыг “хар жагсаалт”-аас гаргалаа”, “Хятад эмийн нууц сүлжээ Монгол ургийн хэлхээг тасалж байна”, “АНУ-ын засгийн газар “шатдаун”-ы аюулаас мултарлаа”, “Хүсэл өөр ч зовлон нэгтэй хоёр” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй