
Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт тун удахгүй гоё мэдээ дуулгахаа мэдэгдэв.
Тэрбээр хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Филиппиний боксчин Хармонито Де Ла Торретой тулалдаж ялснаасаа хойш дахин тулаан хийгээгүй юм.
Тэгвэл түүний дараагийн тоглолтын талаар багийнхан нь хэлэлцээр хийжээ.
Харин Н.Төгсцогт фэйсбүүк хуудасдаа “Дараагийнхаа тулааны талаар ярилцаж байна. Удахгүй гоё мэдээ дуулгана аа” хэмээжээ.
Тэрбээр “гоё” хэмээн тодорхойлсныг дүгнэвэл тэрхүү өрсөлдөгч нь чансаа өндөр тамирчин байх магадлалтай байж болох юм.
Сонирхуулахад, Н.Төгсцогт дэлхийн чансаанд жиндээ 14 дүгээр байрт бичигдэж байна.
Н.Төгсцогт: Тун удахгүй гоё мэдээ дуулгана | ||
Үзсэн: 2676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.