
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Үндэсний цом-2018” футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Дорнод аймагт энэ сарын 22-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 15 аймгийн шигшээ багийн 240 гаруй тамирчин оролцож буй.
Футзалны анхны тэмцээн өнгөрсөн жил Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байсан бол энэ удаа наран ургах зүгийн Дорнод аймагт гурав дахь өдрөө амжилттай болж байна. Футзалын үндэсний цом 2018 тэмцээний эхний тоглолт Дорноговь, Говьсүмбэр аймгуудын хооронд болж Дорноговь 14:7-оор хожжээ.
Анхдугаар тэмцээний аварга, 2017 оны Футзалын Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Дархан-Уул аймгийн баг мөн хамгийн холоос буюу Монгол Улсын баруун хязгаар Баян-Өлгий, Ховд аймгийн баг, тамирчид оролцож байгаа нь тэмцээний онцлог болж өгч байгаа юм. Тус тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбооны нэгдүгээр зэрэглэлийн шүүгч нар шүүн явуулж байна.
Өнгөрөгч онд Дархан-Уул аймагт зохион байгуулсан анхдугаар тэмцээнд 16 багийн 220 гаруй тамирчид оролцсон байна.
Үндэсний цом тэмцээнд хамгийн эхэнд тоглосон дөрвөн баг болох Дархан, Дорноговь, Дорнод, Төв аймгийн багууд дөрвөн хэсгийг толгойлон, шөвгийн наймд үлдлээ.Харин Сэлэнгэ, Говь-Алтай, Орхон, Баянхонгор аймгууд хоёрдугаар сагснаас сугалаа татсан юм.
Сугалааны үр дүнд:
“А” хэсэгт
Дорноговь
Говь-Алтай
Ховд
Говьсүмбэр
“В” хэсэгт
Төв
Сэлэнгэ
Хэнтий
Хөвсгөл
“С” хэсэгт
Дархан-Уул
Баянхонгор
Сүхбаатар
“D” хэсэгт
Дорнод
Орхон
Өмнөговь
Баян-Өлгий аймгууд нэг хэсэгт багтжээ.
“Үндэсний цом-2018” Дорнод аймагт болж байна | ||
Үзсэн: 1024 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.