
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 25-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Ниргэсэн хойно нь бүү хашхир”, “Хотын дарга аа, төрөөр хамгаалуулсан самуун бизнесийг цэгцэлнэ үү”, “Засгийн газрын эрс шинэчлэлийн бодлого юу байх бол”, “Илэгч болж хамтарсан “шөнийн эрвээхий”-нүүд дангаарших боллоо”, “Оросууд гомдолтой байна” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Засгийн газар А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэж, нефтийн үйлдвэр барихаар шийдвэрлэлээ”, “Д.Тэрбишдагва: Манайх шиг гадны тусламжинд гараа сарвайж, иргэдээ татвараар дарамталдаг улс байна уу” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Шатахуун импортлогчид төртэйгөө, түмэнтэйгээ дарлуулсаар байх уу”, “Хямралтай үед татварыг нэмэх нь ажилгүйдэл, ядуурлыг даамжруулдаг”, “Н.Оюундарь: Хүчирхийллийн гол шалтгаан архидалттай тэмцэх, хяналт тавих ажлын хэсэг байгуулах шаардлагатай” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Лидергүй нам зүтгүүргүй галт тэрэг хоёр яг адилхан юм”, “ШТС-д дугаарласан Улаанбаатарын өдрүүд”, “Ж.Лангтри: Монголчуудад зориулсан ажил, амралтын визийг нэвтрүүлсэн”, “Фэйсбүүкийг хакердаж, залилан хийдэг бүлэг этгээдийг шалгаж байна” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Алдагдалтай салбараас “Амбаардуулж” гарахаа хүлээж байгаа импортлогчид”, “Анхаар цахим аюулгүй байдлаа хамгаал”, “Эрэлт нь нэмэгдэж байгаа ховор металлуудаа Монгол Улс ашиглах уу”, “БНАСАУ-ын тухай мэдээлэл ба үнэн худлын дэнс” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.