Шууд Chart

У.Мөнх-Эрдэнэ “India Open” олон улсын тэмцээнд өрсөлдөнө

2018-01-25 10:22:44

“India Open” олон улсын тэмцээн энэ сарын 28-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд болох бөгөөд үүнд Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 17 тамирчин оролцоно.

Боксын үндэсний шигшээ баг оны өмнөхөн эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт шилдэг найман боксчдын тэмцээн зохион байгуулж, аваргуудаа тодруулсан. Тиймээс УАШТ-ийг зохион байгуулаагүй юм.

Иймд оны эхнээс бэлтгэлдээ гарсан үндэсний шигшээ багийн тамирчид энэ оны анхны тэмцээндээ ийнхүү оролцох гэж байна. 

Шинэ оны анхны олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцох баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн ахална.  

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Эрэгтэй

  • 52 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ
  • 56 кг-д Х.Энх-Амар
  • 60 кг-д Б.Мишээлт
  • 64 кг-д гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ
  • 69 кг-д О.Бямба-Эрдэнэ
  • 75 кг-д Д.Давааням

Эмэгтэй

  • 48 кг-д Л.Алтанцэцэг
  • 51 кг-д О.Жаргалан
  • 57 кг-д М.Намуун
  • 60 кг-д Азийн аварга Т.Болортуул
  • 69 кг-д Э.Эрдэнэтуяа
  • 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцохоор бэлтгэлээ хийж байгаа аж.

“Милан-2009”, “Алмати-2013” ДАШТ болон “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ оны өмнө рингэндээ дахин гарсан. Тэрбээр энэ жил 36 нас хүрч байгаа бөгөөд 64 кг-ын жинд өрсөлдөж, шилдэг найман боксчны тэмцээнээс алтан медаль хүртсэн юм.

Боксчдын хувьд энэ жилийн хамгийн том тэмцээн ирэх наймдугаар сард Индонезид болох Азийн наадам билээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

У.Мөнх-Эрдэнэ “India Open” олон улсын тэмцээнд өрсөлдөнө  
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй