
Монголын даамын холбооноос шинэ оны эхний тэмцээнээ зохион байгууллаа.
Техник, технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн даамын аварга шалгаруулах тэмцээн тус сургуулийн байранд болов.
16 дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд хот, хөдөөгийн 147 шатарчин гурван насны ангиллаар өрсөлдлөө. Орон нутгаас Увс, Өмнөговь, Дорногов, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Орхон аймгийн өсвөрийн даамчид оролцсон юм.
Тэмцээн 6-9, 10-13 насанд швейцарь системээр ес, 14-17 насанд найман өрөг тоглож дүнгээ гаргав.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
6-9 насны охидын ангилал
- Г.Шинэсаран (Дорноговь)
- Ц.Сумъяа (Хөлөгт тоглоом)
- Ц.Мягмарсүрэн (Увс),
Хөвгүүдийн ангилал:
- Б.Баасанбар (42-р сургууль)
- З.Аргабилэг (“Ирээдүй” цогцолбор)
- Г.Золбоо (БЗД)
10-13 насанд охидоос
- Б.Есүй (42-р сургууль)
- Н.Лхагвадолгор (Өмнөговь)
- Н.Налжормаа (Дорноговь)
10-13 насанд хөвгүүдээс
- Б.Баярманлай (Шинэ Монгол)
- А.Дашчирэв (42-р сургууль)
- Б.Сүхбат (Орхон)
Тэмцээний 14-17 насанд охидоос Б.Анужин (Хасу Мегастарс), Б.Халиунаа (Дорноговь), Б.Мөнхжин (Хасу Мегастарс), хөвгүүдээс Ц.Чинзориг (“Сант” сургууль), М.Лувсандорж (Хэнтий), Б.Эрдэнэбаатар (42-р сургууль) нар медальт байранд шалгарлаа.
Дашрамд дуулгахад, Монголын даамын холбоо (MDF)-ны шинэ удирдлага сонгогдож, Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн А.Ундраа, ерөнхий нарийн бичгийн даргаар Азийн аварга Р.Манлай нар ажиллахаар болжээ.
Өсвөрийн даамчид шилдгүүдээ тодруулав | ||
Үзсэн: 852 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.