Шууд Chart

10 сая төгрөгийн шагналын сантай яруу найргийн наадам болно

2018-01-25 14:20:50

Оюуны боловсролд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан эх оронч, нэрт яруу найрагчдын алдрыг мөнхлөх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Сод Монгол Групп” ХХК-аас яруу найрагч, зохиолчдын дунд хамгийн өндөр шагналтай яруу найргийн наадмыг энэ жилээс эхлэн зохион байгуулахаар болжээ.
Энэхүү наадам нь Монгол Улсын төрийн соёрхолт Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Монгол Улсын Төрийн шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны нэрэмжит бөгөөд маргааш болох юм байна.
З.Дорж, О.Дашбалбар агсны нэрэмжит яруу найргийн наадмын тэргүүн байрын шагнал 10, хоёрдугаар байр таван сая төгрөг бол гуравдугаар байрын эзэн ном хэвлүүлэх эрх гардах гэнэ.
Хамгийн өндөр шагналын сантай энэхүү яруу найргийн наадмын эхний үе шатанд зохиолчид:
-Их дагина Дондогдуламын үйл хэрэг,
-Их дагина Дондогдуламын эрдэм чадал,
-Их дагина Дондогдуламын нэрээр нэрлэсэн анагаах увидас нь олны дунд түгэн гайхагдсан Дондогдулам рашааны тухай зэрэг сэдвийн хүрээнд “Corporate Conventiom Center”-ийн тайзнаа болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

10 сая төгрөгийн шагналын сантай яруу найргийн наадам болно  
Үзсэн: 1480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй