Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-01-26 08:56:16

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Манай улсад 14 хоног ажиллах ОУВС-гийн ажлын хэсэг ажлын уулзалтаа хийлээ”, “Н.Золжаргалын Австри улсад авсан хувийн сууцын хөрөнгийн эх үүсвэрийг нягталж байна”, “Томоогүй нөхөрлөж томоожсон эрс”, “Монголын анхны Чио Чио Сан”, “Мулгуу хүмүүсийг би үзэн ядаж байна” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Осгож, хөлдсөн өвчтнүүдийн тоо гэмтлийн эмнэлэгийн ачааллыг хоёр дахин нэмэгдүүлжээ”, “Д.Бямбасүрэн: Шатахууны үнийг шийдэж байгааг харахаар Монголын төрд тогтсон бодлого байхгүй нь батлагдлаа” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Засгийн газрын ОУВС-тай хийх уулзалт эхэллээ”, “Х.Баделхан: Ипотекийн урьдчилгааг бууруулах журам боловсруулсан”, “Др.Т.Суреш Бабу: Газрын тосны үйлдвэр барих санхүүжилтийг гүйцэтгэлээс нь хамаарч хэсэгчлэн олгоно” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “МАН-ын 70-аад оныхон намаа “Доргиох”-уу”, “Архелогичид түүх судлалын ухааны хөтөч нь байдаг”, “Г.Номуун: Эрх дураараа, зоригтой Жульеттаг бүтээнэ” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Томилолтын үеэр задалсан Чемоданы юм”, “Улсын дугаарын шинэ стандарт ба 350 сая төгрөгийн унаа”, “АТГ-аас эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ”, “Эрэлт нь нэмэгдэж байгаа ховор металлуудаа Монгол Улс ашиглах уу” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй