
Энэ жил Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар зундаа газрын гарц муу байсан учраас бэлчээрийн даац хүндэрч аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч байна.
Аймгийн засаг даргын захирамжаар бүх сумын мал аж ахуйн багуудын малчин өрхөд хүрч ажиллах ажлын хэсэг, малчдын өвөлжилтийн төлөв байдалтай газар дээр нь танилцаж баг тус бүрт эм тариа, малчиддаа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, санал бодлоо хуваалцлаа.
Малчид муудсан зутарсан малаасаа нядалж эхэлжээ. Цаашид хүйтний эрч улам чангарч, цас болон цасан шуурга үргэлжлүүлэн орсоор байвал үүсээд буй нөхцөл байдал зуд зурхан болох магадлал өндөр байна гэдгийг малчид хэлж ярьж байгаа. Говь-Алтай аймгийн засаг дарга Гансэлэмээр ахлуулсан ажлын малчидтай хот айлаар орж газар дээр нь нөхцөл байдалтай танилцлаа.
Малчид цаашид өвс тэжээлийн нөөц зайлшгүй хэрэгтэй байна гэдгээ уламжиллаа. Ажлын хэсэг сум орон нутгийн удирдлагуудад цаашид цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол цагт хүлээн авч, хүчтэй салхи, цасан шуурга болж болзошгүй үед малчид, ард иргэдэд урьдчилан мэдээллийг сайн цацаж анхааран ажиллаж,цас ихтэй газруудаас өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг яаралтай тусламж хүргэх цаашлаад зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлж шаардлагатай машин техникийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг, үүрэг болголоо.
Өнөөгийн байдлаар зарим сумдын нутгаар цасан бүрхүүл тогтсон цасны зузаан уулархаг нутгаараа 10-15см цастай , хүйтний эрч өдөр ирэх тусам чангарч байгаа нь мал сүргийн өвөлжилтийн байдал хүндрэхэд нөлөөлж байгааг сумын удирдлагууд хэлж байна.Аймгийн засаг дарга шаардлагатай өвс тэжээлийн нөөцийг шуурхай малчидад хүргэх тал дээр анхаарч сум болон аймгийн нөөцөөс өвс тэжээлийг сумруу хүргүүлэх ажлыг эхлүүллээ.
Говь-Алтай аймгийн ихэнх суманд өвөлжилт хүндэрч байна | ||
Үзсэн: 1707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.