
Алтай сонсож байна өргөдөл, гомдлын цахим хуудасны үйлчилгээг Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газраас ажиллуулж эхэлжээ.
Говь-Алтай аймгийн иргэд нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж талархал, санал, хүсэлт, гомдол, мэдэгдэл гаргаж болох бөгөөд өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийн явцыг цахим хуудаснаас харах, хяналт тавих үйлчилгээ юм байна. Өргөдөл, гомдлын цахим программ хангамжид нэвтэрч энэхүү үйлчилгээг үнэ төлбөргүйгээр авах боломжтой. Мөн иргэдийн бичгээр болон амаар гаргасан өргөдөл, гомдлыг цахим хуудсанд оруулснаар иргэд өргөдөл гомдлынхоо шийдвэрлэлтийн мэдээг хянах, ямар албан байгууллагад шилжүүлсэн, ямар албан хаагч дээр байгаа зэрэг мэдээллийг харах боломж бүрджээ.
Манай улсын иргэдийн интернет хэрэглээ эрс нэмэгдэж, цахим орчинд хүүхдүүд ихэнх цагийг өнгөрүүлж гадуурхалд ихээхэн өртөх болсон.
Цахим хадлагад хүүхдүүд ихээр өртөж, улмаар цахим гадуурхал даамжирч байгаатай холбогдуулан хойч үеэ хамгаалах, зөв зохистой интернет хэрэглээнд төлөвшүүлэхэд олон нийт, эцэг эхчүүд, төрийн болон иргэний байгууллагуудыг анхаарч ажиллахыг сургалтанд оролцогчид уриалж байна.
Говь-Алтай аймагт хүүхэд хамгаалалтай холбогдох хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэн мэдээллээр хангах, сургуулийн орчинд хууль дүрэм сахиулахад зөвлөн туслах, хүүхдийн хүмүүжил төлөвшил болон тэдгээрийг гэмт хэрэг зөрчил, цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог цахим хэрэглээний хор уршиг, хүүхдийн эрхийн зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлага, багш сошиал ертөнцөд үлгэрлэх нь, киберь гэмт хэрэг, цахим орчин-хүүхэд хамгаалал, хүүхэд хамгааллын бодлого сэдвүүдээр мэдээлэл хийж, Алтай хотын есөн цэцэрлэг, ерөнхий боловсролын долоон сургууль, МСҮТ-ийн нийт 300 багш хамрагдаж байна.
Алтай сонсож байна өргөдөл, гомдлын цахим хуудасны үйлчилгээ нээгджээ | ||
Үзсэн: 948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.