Шууд Chart

Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир ХБНГУ-ын Бундестагийн гишүүнийг хүлээн авч уулзав

2018-01-29 17:03:39

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өнөөдөр (2018.01.29) ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Валдемар Хэртийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр тал харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ярилцаж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн германы уул уурхайн технологийн мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцож, герман технологийг Монголд нутагшуулахад санал нэгтэй байгаагаа хэлж байлаа.


Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир ХБНГУ-ын Бундестагийн гишүүнийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй