
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 05-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Б.Одсүрэн: Бид хамтрах тал дээр Африкийн омгуудаас ч долоон дор байна”, “Шилэн дансгүй байгууллагад ширхэг ч зоог бүү өг”, “Сэргээгдэх эрчим хүчний бодлогоо эмхлэх цаг иржээ”, “Зуун дамжин дуурсагдах таамаг эвдсэн барилдаан” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Лхаажавын Цагаандалайгийнх”, “Г.Тэмүүжин: Монголчууд бид талцал, хагаралгүй байж улс орноо хөгжүүлнэ”, “Б.Эрдэнэбат: Өрхийн орлогод нийцсэн барилга барина гэвэл амбаар л барих байх”, “Талх дөрөв таллуулж худалдан авч буй иргэдээ төр бодсон уу” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Ц.Лочин: Монголчуудын маань хавсарсан олон өвчин мэс заслын багаж зохион бүтээх сэдэл болсон”, “Б.Нэмэхбаатар: Бид барилгын салбарын хүнд суртал, авлигыг таслан зогсооно”, “Үг ихдэв, үйлс хаа байна”, “Монголын андгар за буй гэдэг чинь Түвшээ юм шүү дээ” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Бөөрний Нямшга”, “Шатахууны үнэ ба үйлдвэртэй болох нэхэл”, “Б.Баттулга: Өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэхийг зорьсон”, “Хилчин хос”, “Гурван улсын харваачид мөсөн сурын харваагаар өрсөлдөв” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Поп-уудын шинэ сэдэв буюу цагаачлал”, “Оффшорчдын өршөөлийн эцсийн хугацаа дууслаа”, “Хоёр УИХ, дөрвөн засгийн газрын нүүр үзсэн зээлийн хэлэлцээр”, “Хүчирхийлэл хүчирхийллийг дагуулдаг буюу нутгийн иргэн Африкийн цагаачид руу гал нээжээ”, “Донор та амьдрал бэлэглэгч”, “Их жанжнаар овоглосон хороонд бүтээн байгуулалт сүндэрлэнэ” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.