
Гэгээн хайрын баяр валентины өдөрт зориулж, энэ сарын 13, 14-нд уянгын драмын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг дахин тоглогдохоор болжээ.
Уг жүжиг үзэгчдэд анх 2010 онд УДЭТ-ын тайзнаа хүрч байсан юм.
Оросын нэрт зохиолч В.И Красногоровын зохиол, ээдрээт хосын адармаат үйл явдлын талаар өгүүлэх энэ жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан билээ.
Гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин С.Болд-Эрдэнэ, М.Тогтохжаргал, Э.Тодгэрэл нар тоглоно.
Жүжгийн үйл явдлаас товчхон өгүүлэхэд, нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа урьж буйгаар эхэлнэ.
Гэтэл тэднийд уригдсан хоёр зочин үнэндээ эхнэр, нөхөр хоёрын сайн найз нь биш, нууц амрагууд нь байлаа.
Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралын инээдэмтэй жүжиг байх болно.
“Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг валентинаар тоглогдоно | ||
Үзсэн: 1615 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.