
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу хоёрдугаар сарын 06-нд өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Уулс Заамар компани хэвлэн нийтлэх эрхэд халдаж байна”, “Дэлхий түүнийг дуудаж байна”, “Монголын нийгэмд сэтгэцийн тэнцвэр алдагдаад байна”, “Төрийн албанд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс тамилогдвол бүү гайраарай” зэрэг мэдээнүүдийг онцолж байна.
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Есөн зуун мянган төгрөгөөрөө тов хийтэл Цагаан сараа гаргачихна гэв”, “С.Батболд: Надад оффшорт хорин сая төгрөг нуух шаардлага байхгүй”, “С.Гантөр: Ч.Санжаадамба аваргын бэлтгэл сайн байгаа”, “Т.Алтангэрэл: Стандарт банкны өрийг Эрдэнэт үйлдьэрээс биш, буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх хэрэгтэй” зэрэг ярилцлагууд оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ц.Нямдорж сайдын машинаас болж Ц.Амгаланбаяр хариуцлага хүлээх үү”, “Ж.Батжаргал: Нийт нутгаар өвөлжилт хүнд байна”, “МИАТ-д юу болоод байна вэ”, “С.Чулуун: Монголчууд үнэт зүйлээ нэгтгэж чадвал хөгжинө”, “Б.Оюунсүрэн: Дараагийн П.Орхоныг төрүүлэхийн төлөө ажиллана” зэрэг мэдээллийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Н.Цэрэнбат: Надад залуу үеийн төлөөлөл гэдгээ ухамсарлаж, хариуцлагаа дааж ажиллах холын бодол бий”, “МИАТ-д болж байгаа явдлуудыг Монголын төр анхаарах цаг болжээ”, “Хүн амын амьжиргааны доод төвшинг 8300-13300 төгрөгөөр нэмлээ” талаар уншиж болно.
“Өглөөний сонин”-оос “Хоёр Солонгосын удирдагчид уулзана”, “Загас толгойноосоо эхэлж өмхийрдөг гэдэг”, “Биокомбинатын ажилтнууд тайвар замаар эсэргүүцлээ илэрхийлнэ гэв”, “Хэлний шалгалтуудад сонсох даалгавар нэмэгджээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.