
“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн нээлт энэ баасан гаригт болно. Олимпийн бамбар БНСУ-ын хотуудаар аялсаар Пёнчаны ойролцоо иржээ. Өчигдөр Самчог хотод аялсан бамбар өнөөдөр Дунэнд зочлох бол маргааш Жонсон хотод очих хуваарьтай аж.
Олимпийн бамбар БНСУ-д 101 хоногийн турш 2018 км замыг туулан Пёнчан хотод очих бөгөөд тус улсын алдартай тамирчид болон спортын зүтгэлтнүүд, урлагийн одод дамжуулан өртөөлсөөр байна. Бамбар очсон тосгон бүрт урлагийн тоглолт болж, иргэдийг олимпизмийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриалж буй.
“Пёнчан-2018” өвлийн олимпийн бамбар арваннэгдүгээр сарын 1-нд Грекээс гарсан бөгөөд Инчёны нисэх онгоцны буудлаас Чэжү аралд хүрч, улмаар Пусанд очсоноор аялалаа эхэлсэн.
Олимийн бамбар БНСУ-ын хотуудаар дамжсаар нээлтийн өдөр буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр олимпийн цэнгэлдэх хүрээлэнд залагдана. БНСУ түүхэндээ анх удаа өвлийн олимпийн наадмын зохион байгуулж, нээхэд цөөхөн хоног үлдлээ.
''Пёнчан 2018'' өвлийн олимпийн наадам хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд үргэлжилнэ. Үүний дараа өвлийн паралимпийн наадам гуравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болох юм.
“Пёнчан-2018” өвлийн олимп энэ баасан гарагт эхэлнэ | ||
Үзсэн: 1410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.