
“Цэцэн түшээ” нэртэй шатрын тэмцээн өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулав.
Тэмцээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, Ө.Энхтүвшин, А.Сүхбат, Х.Болорчулуун, Л.Энхболд, Б.Саранчимэг, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар оролцож, авхаалж самбаа, оюун ухаанаа сорьсон юм.
Тэмцээний тэргүүн байранд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан шалгарч “Цэцэн түшээ”-гээр өргөмжлөгдлөө. Хоёрдугаар байранд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, гуравдугаар байранд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нар шалгарав.
Энэхүү тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь УИХ-ын гишүүн Г.Занданшатар нэгдүгээр байранд орж, Л.Энхболд, Б.Пүрэвдорж нар удаалсан юм.
Д.Лүндээжанцан “Цэцэн түшээ”-гээр өргөмжлөгдлөө | ||
Үзсэн: 798 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.