
ММСУХ-ны энэ сарын 5-нд хуралдсан тэргүүлэгчдийн хурлаар Баяр наадмын тухай хуульд заасны дагуу улсын цолны болзлыг хангасан уяачдын асуудлыг хэлэлцэв. Ийнхүү дараах уяачдад цол олгохоор болжээ. Үүнийг Монголын үндэсний уламжлал цагаан сарыг тохиолдуулан гардуулах юм.
Тод манлай уяач цолтноор:
Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Гордоогийн Доржпүрэв. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 28 айраг, түрүү хүртсэний 10 нь дээд насны морьдын амжилт.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Төмөрбаатарын Галбадрах. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 25 айраг, түрүү хүртсэний 10 нь дээд насны морьдын амжилт.
Манлай уяач цолтноор:
Дорнод аймгийн Матад сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Бат-Очирын Цэндбаатар. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 15 айраг, түрүү хүртсэний зургаа нь дээд насны морьдын амжилт.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайхан. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 12 айраг, түрүү хүртсэний зургаа нь дээд насны морьдын амжилт.
Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 21 айраг, түрүү хүртсэний найм нь дээд насны морьдын амжилт.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Пэлжээгийн Одонбаатар. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 14 айраг, түрүү хүртсэний зургаа нь дээд насны морьдын амжилт.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Түвдэнжаажидын Батзориг. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 12 айраг, түрүү хүртсэний зургаа нь дээд насны морьдын амжилт.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, ЗХ-ний 232 дугаар ангийн уяач, Монгол Улсын манлай уяач О.Батболд. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 12 айраг, түрүү хүртсэний зургаа нь дээд насны морьдын амжилт.
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Анандын Ариунсайхан. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 12 айраг, түрүү хүртсэний долоо нь дээд насны морьдын амжилт.
Алдарт уяач цолтноор:
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Наранцэцэгийн Амгалан. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 12 айраг, түрүү хүртсэний дөрөв нь дээд насны морьдын амжилт.
- Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Баатарын Даваадорж. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 12 айраг, түрүү хүртсэн.
- Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Дагвадоржийн Жамъян. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 11 айраг, түрүү хүртсэний тав нь дээд насны морьдын амжилт.
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Занабазарын Батбаяр. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 10 айраг, түрүү хүртсэний гурав нь дээд насны морьдын амжилт.
- Төв аймгийн Баян сумын уугуул, Энхболдын Анар. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 13 айраг, түрүү хүртсэний дөрөв нь дээд насны морьдын амжилт.
- Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Чинбатын Махвал. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 10 айраг, түрүү хүртсэний тав нь дээд насны морьдын амжилт.
- Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Чулуунбатын Цэрэнбат. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 10 айраг, түрүү хүртсэний дөрөв нь дээд насны морьдын амжилт.
- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Түвдэннямын Ганзориг. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт есөн айраг, түрүү хүртсэний дөрөв нь дээд насны морьдын амжилт.
- Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Дуламын Сугар. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт найман айраг, түрүү хүртсэний тав нь дээд насны морьдын амжилт.
- Дундговь аймгийн Хулд сумын харьяат Чоймболын Дэмчигцоодол. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт найман айраг, түрүү хүртсэний дөрөв нь дээд насны морьдын амжилт.
- Булган аймгийн Могод сумын уугуул Нямцэрэнгийн Базаргарьд. Улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 12 айраг, түрүү хүртсэний зургаа нь дээд насны морьдын амжилт аж.
ММСУХ-ны тэргүүлэгчдээс ирүүлсэн дээрх материалыг баяр наадмын комиссын хурлаар авч хэлэлцээд, Ерөнхиийлөгчид өргөн мэдүүлдэг журамтай. Тиймээс энэхүү мэдээлэл өөрчлөгдөх боломжтойг анхаарч үзнэ биз ээ.
Монгол Улсын тод манлай уяач цолны болзлыг Г.Доржпүрэв, Т.Галбадрах нар биелүүлжээ | ||
Үзсэн: 3609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.