Шууд Chart

Б.Ганболд өнөөдөр эхний тэмцээндээ оролцоно

2018-03-12 09:57:50

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XII паралимпийн наадам хөшгөө нээгээд гурав хонож байна. Энэ удаагийн паралимпийн наадамд 48 орны 567 тамирчин спортын зургаан төрөлд 80 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Сэргээшийн асуудлаас болж, Оросын баг Олон улсын паралимпийн хорооны тугийн дор оролцож байгаа бөгөөд тэмцээн уралдаан эхлээд төрөл бүрд медалийн эзэд тодорч эхэллээ.  

Монгол Улсын пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд эх орноо төлөөлөн оролцож байгаа. Тэрбээр 1 км, 10 км, 20 км-т тус тус уралдах бөгөөд өнөөдөр эхний тэмцээндээ оролцох гэж байна.

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 20 км-ын уралдаанд 13 орны 18 тамирчин өрсөлдөнө. LW6 ангилалд Б.Ганболд гараанаас есд эрэмбэлэгдэн гарна. Уралдаан Улаанбаатарын цагаар 09:00-с эхлэв.

Б.Ганболдын дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж болон эмчээр Ш.Болормаа ажиллаж байна.

Б.Ганболд “Сочи 2014” паралимпийн наадамд анх оролцохдоо 20 км-ын зайд 1:11:08.3 цагийн амжилтаар 20 тамирчнаас 14-р байр эзэлж байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Ганболд өнөөдөр эхний тэмцээндээ оролцоно  
Үзсэн: 902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй