
Гүйлтийн цанын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 8-11-нд Төв аймгийн Жаргалант суманд боллоо. Тэмцээнийг Монголын цанын холбоо, Жаргалант сумын удирдлагуудтай хамтран зохион байгуулав.
Үүнд “Хилчин”, “Алдар” спорт хороо, Төв, Хэнтий, Дархан, Хөвсгөл, Дорнод зэрэг 12 байгууллагын 100 гаруй цаначин өрсөлдлөө.
“Пёнчан-2018” өвлийн олимпийн XXIII наадамд оролцсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг болон үндэсний шигшээ багийн шилдэг тамирчид оролцож, тэмцээнийг өрсөлдөөнтэй болгосон юм. Мөн энэхүү тэмцээнээр залуу тамирчид ур чадвараа харуулж, төрөл бүрд ширүүн өрсөлдөөнийг үзүүлэв.
Тэмцээний дүнг танилцуулья.
Эрэгтэй 10км (тэших техник)
1-р байр Б.Ачбадрах (“Хилчин” спорт хороо)
2-р байр С.Дүүрэнбаяр (“Алдар” спорт хороо)
3-р байр О.Гантулга (“Алдар” спорт хороо)
Эмэгтэй 5 км
1-р байр Э.Ариунтунгалаг (“Алдар” спорт хороо)
2-р байр А.Энхтуул (“Алдар” спор хороо)
3-р байр Э.Ариунзул (Хэнтий аймаг)
Эмэгтэй спринт зайн уралдаанд
1-р байр А.Энхтуул
2-р байр Д.Оюунчимэг
3-р байр Э.Ариунтунгалаг
Эрэгтэй спринт зайн уралдаанд
1-р байр С.Дүүрэнбаяр
2-р байр Б.Ачбадрах
3-р байр О.Гантулга
Эмэгтэй 10км (сонгомол техник, бөөн гараа)
1-р байранд ОУХМ А.Энхтуул
2-р байранд СМ Д.Оюунчимэг
3-р байранд ОУХМ Э.Ариунтунгалаг
Эрэгтэй 15км (сонгомол техник, бөөн гараа)
1-р байранд ОУХМ С.Дүүрэнбаяр
2-р байранд ОУХМ Б.Ачбадрах
3-р байранд ОУХМ О.Гантулга нар эхний байруудыг эзэллээ.
Гүйлтийн цанын насанд хүрэгчдийн УАШТ боллоо | ||
Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.