Шууд Chart

Б.Ганболд Пёнчаны цасан замд 16 дугаар байранд орлоо

2018-03-13 09:09:26

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадамд өчигдөр Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд эх орноо төлөөлөн оролцов.

Тэрбээр Пёнчаны цасан замд гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16 дугаар байранд орлоо.

Энэ зайд 18 тамирчин гараанаас гарснаас Украины тамирчин И.Рептюк 46:44.6 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Францын В.Давет, Норвегийн Хакон Олсруд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Б.Ганболд 58:27.4 цагийн амжилтыг үзүүлсэн бөгөөд тэргүүлэгчээс +11:13.3 минутын алдагдалтай барианд оржээ.

Тэрбээр “Сочи-2014” паралимпийн наадамд анх оролцохдоо 20 км-ын зайд 1:11:08.3 цагийн амжилтыг үзүүлж,  20 тамирчнаас 14 дүгээр байр эзэлж байсан юм.

Б.Ганболд Пёнчаны цасан замд гурван зайд уралдах бөгөөд гуравдугаар сарын 14-ний өдөр спринт /1,1 км/ уралдаантай.

Мөн энэ сарын 17-нд 10 км-ын уралдаанаар тэмцээнээ өндөрлүүлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Ганболд Пёнчаны цасан замд 16 дугаар байранд орлоо  
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй