Шууд Chart

“Цэргийн бодол” дуу 40 нас хүрчээ

2018-03-13 09:59:38

Монголын ард түмэнд тэр дундаа эрчүүдэд хит болон эгшиглэсэн алдарт “Цэргийн бодол” дуу энэ жил 40 нас хүрчээ.

“Хурд” хамтлагийнхны хамгийн том ах буюу Д.Ганболд тэртээх 1978 онд цэрэгт байхдаа үг, аяыг нь зохиож дуу болгон эгшиглүүлсэн байна.

Монголын рок попын урлагт 25 жилийн турш сонсогчдыг байлдан дагуулсаар ирсэн "Хурд" хамтлаг, дээрх ойд зориулан хэд хэдэн тоглолт төлөвлөсөн бөгөөд хамгийн эхнийх нь мартын 8-нд "Бүсгүй" тоглолтоо зохион байгуулсан.

Тэгвэл энэ удаагийнх “Цэргийн Бодол” нэртэйгээр энэ сарын 17-нд “Улаанбаатар палас”-т хийхээр болжээ.

Тоглолтонд "Хурд" хамтлагийн үе үеийн шилдэг хит дуунууд эгшиглэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Цэргийн бодол” дуу 40 нас хүрчээ  
Үзсэн: 2439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй