Шууд Chart

Буриадын тамирчин олимпийн медалиа 10 жилийн дараа гардлаа

2018-03-13 11:42:49

Улаан-Үд хотод болсон өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээний үеэр Буриадаас төрсөн анхны олимпийн медальт бөхөд хүндэтгэл үзүүллээ.

Базар Базаргуруев нь 2008 онд Бээжингийн олимпод Кыргызстаны нэрийн өмнөөс барилдаж, шагналт тавдугаар байрт шалгарсан билээ.

2017 оны дөрөвдүгээр сард Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Бээжинд мөнгөн медаль хүртсэн Украины бөх Василий Федоришин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тул медалийг нь хураах шийдвэр гаргасан юм. Ингэснээр Базар гуравдугаар байрт дэвшиж, саяхан Бишкек хотод болсон Азийн АШТ-ий үеэр 10 жилийн дараа олимпийн хүрэл медалиа гардан авчээ.

Бишкек хотод түүнд олимпийн медалиас гадна Кыргызстан улсаас хоёр сая 209 мянган сом гардуулсан нь 32 мянган ам.доллар болж байгаа юм.

Буриадын тэргүүн Алексей Цыденов түүнд “Гавьяаны одон” гардуулж, “Борцы Бурятии” хэмээх ВКонтакте сүлжээний группээс хандив цуглуулж, 40 мянган рубль хандивлалаа.
Базар Базаргуруев одоо Буриадын Агийн дүүргийн Судунтуй тосгонд мал маллаж байгаа гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Буриадын тамирчин олимпийн медалиа 10 жилийн дараа гардлаа   
Үзсэн: 2699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй