
Мэргэжлийн нохой зодоон буюу шоу тулаанч СМ Панк UFC-д буюу мэргэжлийн тулааны хамгийн нэр хүндтэй холбоонд өрсөлдөхөөр болжээ.
Энэ талаар TMZ онлайн сэтгүүлд мэдэгдсэн байна. Тодруулбал тэрбээр UFC 225-т тулалдаа аж.
Уг тулаан ирэх зургадугаар сарын 9-нд Чикаго хотод болох ч одоогоор хэний эсрэг байх нь тодорхойгүй байна.
СМ Панк нь Чикаго хотын уугуул агаад төрөлх хотдоо, шүтэн бишрэгчдийнхээ өмнө тулалдах нь тамирчин хүний хамгийн сайхан боломжын нэг билээ.
Сонирхуулахад СМ Панк нь зургаан жилийн өмнө UFC-ын дэвжээнд гарч байсан. UFC 203-ын үеэр тэрбээр Мики Галлтай тулсан юм.
Харамсалтай нь уг тулаан удаан үргэлжлээгүй бөгөөд 2 минут 14 секундэд өчилтөнд орж ялагдал хүлээж байв.
Харин уг тулаан дууссаны дараа СМ Панк маш их харамсаж, нулимс хүртэл дусгаж байсан билээ.
Нохой зодоонч мэргэжлийн тулааны талбайд дахин гарна | ||
Үзсэн: 1770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.