
Олон орны хүүхдүүдэд хөл бөмбөгөөр дамжуулан эх дэлхийн эв нэгдлийн төлөө хамтдаа тоглож, эх орноо сурталчлах томоохон боломж олгодог “Хөл бөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцох хоёр хүүхдийн нэрийг өнөөдөр зарлалаа.
Дэлхийн 211 улс оролцдог “Хөл бөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивалийг ОХУ-ын Газпром ХК санаачлан ЕХБХ зургаан жилийн өмнө хамтран зохион байгуулж, сүүлийн хоёр жил ОУХБХ хамтран ажиллаж буй.
Улс орон бүрээс 12 хүртэл насны өсвөрийн хөлбөмбөгчин болон сэтгүүлч хүүхэд эх орноо сурталчилдаг энэхүү сонирхолтой хөтөлбөрт Монгол орныг төлөөлөн оролцох хүүхдүүдийг болсон сонгон авах шалгаруулалт энэ сарын 6-нд МХБХ-ны байранд болсон юм.
Хөл бөмбөгийн мэргэжлийн ур чадвар, англи хэлний бичгийн болон ярианы шалгалтыг амжилттай давсан “ДМЮ” багийн довтлогч Э.Даринчулуун, “Монголын тэмүүлэл” багийн хагас хамгаалагч Ш.Эрхэс нар “Хөл бөмбөг нөхөрлөлийн төлөө” үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.
Шалгарсан хоёр хүү ирэх зургадугаар сарын 3-18 нд ОХУ-ын Москва хотноо очиж фестивалийн үйл ажиллагаанд хамрагдаад зогсохгүй ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм.
“Хөл бөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцох хоёр хүүхдийн нэрийг зарлалаа | ||
Үзсэн: 1251 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.