
Иран улсаас жил бүр зохион байгуулдаг олон улсын усан будгийн зургийн тэмцээний 2018 оны шилдгээр Монгол хүн тодорч тэргүүн байрын шагнал хүртлээ.
Тодруулбал, тэмцээний нэгдүгээр байрт Монгол Улсын иргэн, зураач С.Мөнхбаатар шалгарчээ.
Тэрбээр тус тэмцээнд оролцсон уран бүтээлчид, үзэгч олон түмэнд Монголын усан будгийн зургийн хөгжил ямар өндөр түвшинд хүрсэн гэдгийг таниулан сурталчилсан байна.
Тэрбээр энэхүү хүндтэй шагналын эзэн болсноор Канад Улсад зохион байгуулах усан будгийн олон улсын тэмцээнд оролцох эрхийг хүртээд байгаа юм.
С.Мөнхбаатар нь “Бүргэд” бүтээлээрээ олон улсын усан будгийн уралдаанд тэргүүлжээ.
С.Мөнхбаатар олон улсын усан будгийн зургийн тэмцээнд түрүүллээ | ||
Үзсэн: 1564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.