Шууд Chart

Хойд Солонгосын төлөөлөгчид өнөөдөр нутаг буцна

2018-03-15 09:04:16

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадам ирэх ням гарагт өндөрлөнө. Анх удаа өвлийн паралимпийн наадамд оролцсон Хойд Солонгосын төлөөлөгчид өнөөдөр нуцаг буцахаар болжээ.

Хойд Солонгосын пара цанын хоёр тамирчин ирсэн бөгөөд тэдэнтэй хамт дөрвөн ажиглагч тамирчин болон албаны нийлсэн нийт 24 хүн Пёнчанд байрласан юм. Баг тамирчдын тэмцээн өчигдөр өндөрлөсөн бөгөөд хаалтын ажиллагаанд оролцохгүйгээр ийнхүү нутаг буцахаар болжээ.

Хойд Солонгосоос анх удаа өвлийн паралимпийн наадамд Ма Ю Чол (28 настай), Ким Жон Хён (18) нар цанын LW12  ангилалд өрсөлдлөө. Өчигдөр болсон 1.1 км-ын спринт уралдаанд 36 тамирчин өрсөлдсөнөөс Ма Ю Чол 3:59.48 минутын амжилтаар 31, Ким Жон Хён 4:23.87 минутаар 32 дугаар байрт оржээ. Тэд тэргүүлэгч тамирчнаас 58 секунд болон 1 минут 23 секундын алдагдалтай бариалав.

Анх удаа өвлийн паралимпийн наадамд өрсөлдсөн Хойд Солонгосын тамирчид энэхүү наадмаас нэлээн туршлага хуримтлууллаа.

Нэмж хэлэхэд Хойд Солонгосын багийн бүрэлдэхүүн хэвлэлийнхэнд урьдын адил хаалттай хэвээр байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хойд Солонгосын төлөөлөгчид өнөөдөр нутаг буцна  
Үзсэн: 866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй