Шууд Chart

Б.Ганболд 14 дүгээр байрт орлоо

2018-03-19 09:09:47

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадам өчигдөр хаалтаа хийлээ. Монгол Улсын пара гүйлтийн тамирчин Б.Ганболд эх орноо төлөөлөн оролцож, гурван зайд уралдан тэмцээнээ өндөрлүүлэв.

Тэрбээр уржигдар 10 км-ын зайд 30:10.1 минутын хугацаанд замаа дуусгаж, 14 байрт орлоо. Тэрбээр тэргүүлэгчээс гурван минутын алдагдалтайгаар барианд орсон юм. Энэ зайд 24 тамирчин уралдсанаас Япон, Украин, Канадын тамирчид медалийн тавцанд зогслоо.

Б.Ганболдын эхний уралдаан гуравдугаар сарын 10-ны өдөр болсон бөгөөд 20 км зайд уралдаж, 16 дугаар байрт орсон юм. Тэрбээр дөрвөн жилийн өмнө 'Сочи-2010'-т үзүүлж байсан амжилтаа ахиулж чадсан.

Түүний дараагий уралдаан ойрын зай буюу 1.5 км-ын спринт уралдаан байсан бөгөөд энэ зайд 24 тамирчнаас 14 дүгээр байрт орж, хагас шигшээд багтаж чадаагүй. Хэрвээ эхний 12-т багтсан бол финалд өрсөлдөх эрхийн төлөө дахин уралдах байсан юм.

Б.Ганболд өдгөө Монголын цорын ганц пара цаначин юм. Тэрбээр 15 настай байхдаа ахуйн ослоор гараа хугалж, тайруулахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Тэр цагаас хойш хөгжлийн бэрхшээлтэй хүний тоонд орсон ч гэлээ өөрийн зорилгоо биелүүлж, спортоо орхиогүй байна.

2012 онд Улаанбаатар хотод болсон Бүх ард түмний спортын XIII наадамд хөнгөн атлетикийн төрлөөр Говьсүмбэр аймгийн нэрийн дор оролцжээ. Тухайн үед түүнд одоогийн багш Ж.Дандондог цанын спортоор хичээллэх санал тавьснаар тэд хамтран ажиллаж, өдгөө хоёр ч паралимпийн наадамд амжилттай оролцлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Ганболд 14 дүгээр байрт орлоо  
Үзсэн: 1121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй