Шууд Chart

Футзалын өсвөр үеийнхний "BSU Futsal Cup" тэмцээн болов

2018-03-19 16:26:27

Улаанбаатарын Бритиш сургуулийн "Хамтын зориг" клуб футзалын өсвөр үеийхний "BSU Futsal Cup" тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд сургуулийнхаа спорт зааланд 12 хүртэлх насны ангилалд зохион байгууллаа.

Монголын хөлбөмбөгийн өсвөр үеийнхний ангилалд өндөр амжилт үзүүлдэг зургаан баг тойргийн журмаар өрсөлдөхөд зохион байгуулагч сургуулийн “Хамтын зориг” клуб алт, Төв аймгийн шигшээ баг мөнгө, “ДМЮ” клуб хүрэл медаль хүртэж, “Халиун од”, Хан-Уул дүүрэг, “Дэрэн” удаалав. Монголд хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг бага насны олон хүүхэд байдаг ч тэдний дунд тэмцээн уралдаан тун цөөн болдог нь харамсалтай.

Харин хүүхдийн хөлбөмбөгийн багуудын оролцоог сайжруулах, тоглогчдыг идэвхижүүлэх зорилготойгоор "BSU Futsal Cup" тэмцээний зохион байгуулсанд олон хүн ам сайтай байлаа.

Улаанбаатарын Бритиш сургуулийн "Хамтын зориг" клубээс энэхүү тэмцээнээ цаашид зөвхөн футзал гэлтгүй том талбайд ч уламжлал болгосн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын өсвөр үеийнхний "BSU Futsal Cup" тэмцээн болов  
Үзсэн: 1423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй