Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Улан-Үдэд болох спорт авиралтын нээлттэй тэмцээнд манай тамирчид оролцоно

2018-03-20 09:01:35
Error loading player: No playable sources found

Улан-Үд хотод энэ сарын 22-24-нд Буриад Улсын спорт авиралтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болно.

Энэхүү тэмцээнийг Буриадын спортын яам, Буриадын спорт туризмын холбоо хамтран зохион байгуулах бөгөөд МУҮХ-нд хүсэлт тавьж баг тамирчдыг оролцуулах талаар санал солилцсон юм.

Хурд болон боулдеринг төрлөөр дөрвөн насны ангилалд зохиогдох уг тэмцээнд оролцохоор “Хайрхан аялагч” клубийн тамирчин С.Энх-Оюун, Сутайн бор клубийн тамирчин спортын мастер О.Сайханжаргал, П.Сэдэд, “Хязгааргүйд мац” клубийн тамирчин Г.Хүрэлбаатар, “УБ хайкинг” клубын тамирчин А.Одбаяр нар эх орноосоо мордлоо.

Зуны олимпийн төрөлд албан ёсоор багтсан спорт авиралт, өвлийн олимпийн төрөлд багтах өндөр магадлалтай мөсөнд авиралтын тэмцээнүүдэд манай улсын баг тамирчид эхнээсээ тив, цом, бүс нутгийн тэмцээнд амжилт гарган оролцож байгаад “Хайрхан аялагч” клубын зүгээс талархалтай хандаж дэмжин оролцож байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улан-Үдэд болох спорт авиралтын нээлттэй тэмцээнд манай тамирчид оролцоно  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй