
"Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны Монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин ОУХМ Б.Гангаамаа" сэдэвт маркийг шуудангийн үйлчилгээнд зориулан гаргажээ.
Өчигдөрөөс эхлэн худалдаанд гарч буй энэхүү маркийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар танилцуулсан юм.
Дэлхийн долоон тивийн найман оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан Б.Гангаамаа нь энэхүү амжилтаараа Монголын анхны "Seven Summiteer" болсон юм.
Энэхүү амжилтад 2016 оны байдлаар дэлхийн 61 орны 416 уулчин хүрсэн бол Б.Гангаамаагийн гаргасан амжилтыг дэлхийн 18 эмэгтэй уулчин гаргажээ.
Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан Б.Гангаамаад зориулж марк үйлдвэрлэв | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.