
Солонгосын “J&B” продакшны бүтээл “Black rain” буюу “Хар бороо” хэмээх уран сайхны кино Монгол Улсад маргааш нээлтээ хийх гэж байна.
Уг киноны гол дүрд Монгол залуу тоглосон бөгөөд БНСУ-ын бизнесийн салбарт амжилттай өрсөлдөж буй Монгол залуугийн амьдралыг харуулсан аж.
Киноны гол дүрд загвар өмсөгч, дижитал маркетер Б.Билгүйтэй тоглосон байна. Киноны уран бүтээлчид Монгол залууг гол дүрдээ тоглуулахаар судалгаа хийж, түүнд санал тавьжээ.
Б.Билгүйтэй нь анх удаа кинонд тоглосон бөгөөд “Энэ кино бүхэлдээ намайг сорьсон төсөл байлаа. Цаашид энэхүү кино компанитай хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа” гэв.
Тэрбээр "Сант" дунд сургуулийг, 2013 онд Бангкокийн их сургуулийг програм хангамжийн мэргэжлээр тус тус төгсчээ. Өдгөө Тайландад төвтэй АНУ-ын Medical Departures компанид дижитал маркетераар ажиллахаас гадна загвар өмсөгчийн карьераа үргэлжлүүлж буй аж.
Уг киноны цуврал алуурчин, группын захирал зэрэг дүрд БНСУ-ын жүжигчдээс гадна зодооны урлагийн багш, каскадеруудын дасгалжуулагч, таеквондо болон боксоор хичээллэдэг, спортын зэрэгтэй тамирчид дүр бүтээсэн байна.
Монгол залуу Солонгосын уран сайхны киноны гол дүрд тогложээ | ||
Үзсэн: 1537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.