Шууд Chart

УДЭТ-ын найруулагч Б.Мөнхдоржид туслах хандивын аян эхэллээ

2018-03-20 10:02:10

Монгол Улсын ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын найруулагч Б.Мөнхдоржид туслах хандивын аяныг эхлүүлж буй тухай УДЭТ, СУИС, КУДС зэрэг Монголын театр урлагийн зүтгэлтнүүд өчигдөр мэдээлэл хийлээ.

Найруулагч Б.Мөнхдорж бөөрний архаг дутагдал гэдэг оноштойгоор Улсын төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Түүнд эрчимт эмчилгээ хийлгэх нэн шаардлагатай байгаа бөгөөд гэр бүлийнхэн болон уран бүтээлч нөхөд нь БНСУ-ын  гурван эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэх боломжтой болохыг судалжээ. Ийнхүү эмчилгээний зардалд 180 сая төгрөг шаардлагатай гэнэ.

Монгол Улсын ардын жүжигчин Н.Сувд “Б.Мөнхдорж маань олон жил өвдсөн. Олон сайхан эмч нарын хүчинд өдийг хүртэл эмчлүүлж явна. Бидний үеийнхэн ажил хийж амьдралаа залгуулж явснаас биш ардаа хуримтлал үлдээх ойлголт байсангүй. Тиймээс соёл урлагийг дээдэлдэг ард түмэн маань өвчин зовлонд нэрвэгдсэн ахмад уран бүтээлчиддээ тусламжийн гараа сунгадагт баярладаг. Б.Мөнхдорж маань эрчимт эмчилгээ хийлгэхгүй бол хүнд байдалд ороод байгаа учраас тусламж хүсч байна. Тэр эдгэрч илүү олон бүтээл туурвиж, үзэгч олноо баярлуулах болов уу гэж бодож байна” гэв.

Мэргэжил нэгт уран бүтээлчид нь Б.Мөнхдоржид туслахаар дөрөвдүгээр сарын 13,14-нд “UB palace”, Монгол бөхийн өргөөнд хандивын тоглолт хийхээр болжээ.

Мөн түүнд туслахыг хүсвэл 5020291613 /Б.Мөнхдорж, Хаан банк/ дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

УДЭТ-ын найруулагч Б.Мөнхдоржид туслах хандивын аян эхэллээ   
Үзсэн: 1272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй