Шууд Chart

Хүн чанарын дээд, хүлээлтийн сайхныг мэдрүүлсэн тоглолт үргэлжилсээр...

2018-03-20 11:33:47

“Би эндээс явахгүй” жүжиг хүн чанарын дээд, хүлээлтийн сайхныг мэдрүүлсээр үзэгчдийн талархал, халуун алга ташилтын хамт үргэлжилсээр.

“Би эндээс явахгүй” гээд нүдэнд нь оч гялалзах, 40 настай залуугийн өмнөөс хайран цаг хугацаа гэж халаглах сэтгэл төрөх. Бяцхан үрээ тэврэхэд нь одоо л жинхэнэ хайр, амьдралын сайхныг мэдэр гэж өмнөөс нь баярлах тэр мэдрэмж. Хөшиг хаагдахад бодож, ухаарч, уярч, уйлсан үзэгчид амьдралын тухай, хайрын тухай олон бодлыг тээгээд гарсан нь лавтай.

УДЭТ-ын тайзнаа энэ сарын 21, 22, 23-нд 19:00 цагт, 24, 25-нд 14:00, 18:00 цагт тоглогдоно.

Найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач, Т.Ганхуяг, зохиолыг шинэтгэсэн УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан нар ажиллаж буй.

Дүрүүдэд:
Дорлиг СТА, О.Гэрэлсүх
Дорлиг Т.Сэргэлэн
Дулмаа Н.Баярмаа СТА, Б.Одгэрэл
Сэржмаа Б.Одончимэг СТА, Ц.Аззаяа
Жамц Д.Баттөмөр СТА
Дэжид Ц.Баясгалан СТА
Цэвэг Г.Амгаланбаатар СТА
Должин Ж.Оюундарь МУГЖ
Лхамжав Ж.Пүрэвдорж СТА
Цэндмаа Г.Номуун
Батаа Ж.Ирмүүн
Осор Р.Адъяабаатар
Пүрэв Г.Алтангэрэл нар оролцож байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүн чанарын дээд, хүлээлтийн сайхныг мэдрүүлсэн тоглолт үргэлжилсээр...  
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.183.xxx] 2018-03-21 02:13
amidraltai sanagdlaa

Бидэнтэй нэгдээрэй