Шууд Chart

"Мөстлөгийн үеийн үлэмж биетүүд" үзэсгэлэн гарч байна

2018-03-20 12:10:26

Төв аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн “Музейг орон нутгийн түүх, соёл иргэншил, нийгмийн аж амьдралын түгээмэл толь мэдээлэл мэдлэгийн эх сурвалж болгож, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах” зорилт, “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих урианы жилийн хүрээнд Аймгийн музей, ШУА-ын Палентологи, Геологийн хүрээлэнтэй хамтран “Мөстлөгийн үеийн үлэмж биетнүүд” үзэсгэлэнг нээжээ.

Монгол орны эртний амьтад болох хангайн бүсээс олддог дөрөвдэгч галавын буюу мөстлөгийн үеийн амьтад болох савагт хирс, арслан заан, одос үхэр зэрэг хөхтөн амьтдын олдворын тухай орон нутагт сурталчлах зорилго бүхий уг үзэсгэлэнд тавьсан зарим үзмэрийг Жаргалант, Заамар сумдаас илрүүлсэн нь ихээхэн сонирхол татаж байна.



Танин мэдэхүйн өндөр ач холбогдол бүхий тус үзэсгэлэнгээс Жаргалант сумаас олдсон одоогийн байдлаар Монголоос олдсон хамгийн том арслан зааны соёо, Заамар сумаас олдсон арслан зааны шүд,  савагт хирсний бүтэн биеийн олдвор, чөмөгний яс зэрэг сонирхолтой зүйлсийг үзэх боломжтой юм.



Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ЕБС-иудын нийгмийн ажилтан, түүх, нийгэм, биологийн багш нарыг хамруулсан сургалтыг зохион байгуулсан бөгөөд үүний хүрээнд сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдэд үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг өгөх, үзэсгэлэнг үзсэнээр танин мэдэхүйн мэдлэгээ дээшлүүлэх, цаашид энэ чиглэрээр мэргэжил эзэмших сонирхолтой хүүхэд залууст дэмжлэг болохуйц ач холбогдол бүхий арга хэмжээ болсон бөгөөд үзэсгэлэн энэ оны 10 дугаар сарыг дуустал үргэлжлэх юм байна.


"Мөстлөгийн үеийн үлэмж биетүүд" үзэсгэлэн гарч байна   
Үзсэн: 3205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй