
МҮОХ өнгөрсөн жилээс сар бүрийн шилдэг тамирчинг тодруулан алдаршуулж байгаа билээ.
Тухайн сард онцгой амжилт гаргасан тамирчинд очдог сарын шилдэг тамирчны цомыг шалгаруулахын тулд нэг сарын хугацаанд санал асуулга явуулдаг.
2018 оны эхний сарын шилдгийг шалгаруулах санал асуулга өнгөрсөн хоёрдугаар сарын турш явагдаж тодорсон.
Улмаар нэгдүгээр сарын шилдэг тамирчнаар усанд сэлэлтийн УАШТ-нд амжилттай оролцож, есөн алтан медаль хүртэхдээ тавд нь улсын дээд амжилт, рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн тодорсон юм.
Дашрамд дурьдахад нэгдүгээр сарын шилдэг тамирчин Б.Энххүслэн нь одоогийн байдлаар усанд сэлэлтийн спортын 16 зайд Монгол улсын дээд амжилтыг өөрийн нэр дээр данслуулан эзэмшиж байгаа тамирчин ажээ.
Тэгвэл хоёрдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалт энэ сарын 9-16-ны хооронд үргэлжилсэн юм.
Хоёрдугаар сард Индонезийн Жакарта хотод явагдсан Азийн Наадмын сорилго тэмцээнд амжилттай оролцож аваргын алтан медалийг таэквондогийн спортоор хүртсэн ОУХМ П.Тэмүүжин тус сарын шилдэг тамирчин боллоо. Тэрбээр “Рио-2016” зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байв.
Тус хоёр тамирчны шагнал, цомыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзах үеэрээ гардуулан өгч улам их амжилт хүслээ.
Шилдэг тамирчид цомоо гардлаа | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.