Шууд Chart

Дуучин Энжи С.Гончигсумлаа агсны дуунуудыг сонгожээ

2018-03-22 15:44:20

Дуучин Э.Энхжаргал (Энжи) алдарт бөмбөрчин Билли Харт тэргүүтэй дэлхийд нэрээ дуурсгасан хөгжимчидтэй хамтран Германы "Enja Records" лэйблд жазз цомгоо  бичүүлэн гаргасан юм.

Өчигдөр “Mongolian song” цомгийн нээлт Улсын филармонид болж өндөрлөлөө. Уг тоглолтыг амьд хөгжмийн “Jazz Train” хамтлагтай хамтран толилуулсан бөгөөд багштайгаа хамтран хоёр дуу дуулав.

С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод Энжи “Дэнжийн ногоо” дууг М.Зенкерийн найруулгаар дуулсан нь энэхүү цомгийн үүсгэл болсон юм.

Улаанбаатарын Гёте хөгжмийн танхимыг үндэслэгч Мартин Зенкер өнгөрсөн зууны хамгийн нөлөө бүхий хөгжмийн зохиолч, Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн эцэг С.Гончигсумлаагийн туурвилыг алдаршуулахаар “Гончигсумлаа төсөл”-ийг эхлүүлсэн.

2015 онд буюу С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод Энжи “Дэнжийн ногоо” дууг М.Зенкерийн найруулгаар дуулсан нь энэхүү цомгийн үүсгэл болсон юм.

Цомгийн бүх дуу Монголын суут хөгжмийн зохиолч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн бүтээлүүд билээ.

Цомогт:

  • Ойн дуу
  • Чамайг үдье
  • Өргөн хангайн нутаг
  • Шинэ жилийн вальс
  • Дэнжийн ногоо
  • Ээждээ
  • Маргааш
  • Жаргаах зүрхэн дуунууд багтжээ.

Цомгийн хөгжимчид:

  • Билли Харт (бөмбөр, АНУ)
  • Мартин Зенкер (контрабасс, ХБНГУ)
  • Пол Кирби (төгөлдөр хуур, Их Британи)
  • Йоханннес Эндерс (саксафон, ХБНГУ) хамтран ажиллажээ.

Гёте институтээс санаачлан Хөгжим бүжгийн коллежтой (өдгөө Консерватори) хамтран байгуулсан Улаанбаатарын Гёте хөгжмийн танхим (GMUB) нь Монголын анхны жазз хөгжмийн сургалтын төв болсон түүхтэй. Энжи тус танхимын анхны төгсөгчдийн нэг ажээ.

Тэрээр энэ онд  Мюнхен хотын Хөгжим театрын их сургуульд жазз дуучны мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж эхлээд буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Энжи С.Гончигсумлаа агсны дуунуудыг сонгожээ  
Үзсэн: 1691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй