
Японы Элчин Сайдын яамны санаачлагаар Монголын хөлбөмбөгийн холбоо, Японы хөлбөмбөгийн холбоотой хамтран хөлбөмбөгийн “D” ангиллын дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалт Монголын нөхцөлд дасгалжуулагчийн сургагч багш бэлдэх тухай хэлэлцүүлэг, “D” ангиллын дасгалжуулагчийн хичээл гэсэн хоёр хэсгээр, энэ сарын 21-23-ны өдөр үргэлжилнэ.
Сургагч багш Кимура Кокичи нь Японы хөлбөмбөгийн холбооны технкийн хорооны дэд захирал, Өсвөрийн хөлбөмбөгийн хөгжлийн захирлаар ажилладаг юм.
Кимура Кокичи өчигдөр Азийн хөлбөмбөгийн холбооны “B” зэрэглэлтэй дасгалжуулагчидтай уулзан, дасгалжуулагчийн сургагч багшийн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Хөлбөмбөгийн “D” ангиллын дасгалжуулагчийн сургалт өнөөдөр өндөрлөнө | ||
Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.