Шууд Chart

"Түгээмэл яруу" үдэшлэгийн орлого Монгол Улсын Хүүхэлдэйн театрт хандивлагдлаа

2018-03-23 10:08:36

Дэлхийн яруу найргийн өдөрт зориулж, “Шинэ мянган" утга зохиолын нэгдлийн яруу найрагчид "Түгээмэл яруу" утга уянгын үдэшлэгийг өнгөрсөн лхагва гарагт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт зохион байгуулсан билээ.

Тэгвэл тэд уг үдэшлэгээс олсон орлогоо Монгол Улсын Хүүхэлдэйн театрт хандивлаж, Монголын хүүхэд багачуудын ирээдүйн үйлсэд бага ч атугай хөрөнгө оруулалт хийсэн байна.

Сонирхуулахад тус нэгдлээс одоогоор найман “Болор цом”-ын эзэн тодроод байна. Тус үдэшлэгт шүлгэн цацал өргөсөн уран бүтээлчдийг танилцуулья.   

 Болор цомын эзэн Ж.Мөнхбат 
 Болор цомын эзэн Л.Хасар
 Болор цомын эзэн Ш.Лхамноржмаа
 Болор цомын эзэн Н.Гантулга
 Болор цомын эзэн Л.Моломжамц
 Болор цомын эзэн Ц.Эрдэнэбаатар
 Болор цомын эзэн Б.Батсайхан
 Болор цомын эзэн М.Отгонбаяр

Д.Нацагдоржийн шагналт П.Нямлхагва
 МЗЭ-ийн шагналт Г.Сүхзориг
 МЗЭ-ийн шагналт Л.Ганзул
 МЗЭ-ийн шагналт В.Нэргүй
 МЗЭ-ийн шагналт С.Ууганбаяр
 МЗЭ-ийн шагналт Г.Сонинбаяр
 МЗЭ-ийн шагналт Б.Чулуунцэцэг
 МЗЭ-ийн шагналт Т.Зөнбилэг
 Г.Сэр-Одын шагналт Б.Болорцэрэн
 Г.Сэр-Одын шагналт Б.Төгсжаргал
 Г.Сэр-Одын шагналт Б.Урангоо
 Яруу найрагч Ш.Анхтуяа
 Яруу найрагч Б.Занданхүү
 Яруу найрагч Ө.Батзориг

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Түгээмэл яруу" үдэшлэгийн орлого Монгол Улсын Хүүхэлдэйн театрт хандивлагдлаа  
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй