
МХБХ-ны зөвлөлдөх зөвлөлийн өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ны хурлаар холбооны ээлжит VII их хуралыг энэ сарын 23-д болгохоор зарласаны дагуу, өнгөрөгч баасан гарагт Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимд зохион байгууллаа.
Хуралд оролцвол зохих 52 оролцогчоос 47 нь оролцож хурлын ирц 90,04 хувьтай явагдав. Ээлжит VII их хуралд МХБХ-ны ерөнхийлөгч өнгөрсөн оны гуравдугаар сарын 17-ы VI их хуралаас хойш хийсэн ажлын тайлангаа танилцуулав.
Мөн Монголын хөлбөмбөгийн холбооны шинэчилсэн дүрмийг их хурлын гишүүд баталсан юм.
Сонгуулийн хорооны дарга И.Отгонбаяр “Сэлэнгэпресс” клубийг дасгалжуулагчийн ажлыг хийх болсон тул өөрийн хүсэлтээр Сонгуулийн хорооноос түтгэлзээд байсан.
Тиймээс Сонгуулийн хорооны нэг гишүүнийг Их хурал Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Г.Ганбилэгээр сонголоо.
Монголын хөлбөмбөгийн холбоо 2017 онд шигшээ багтаа анхаарч ажилласан талаар VII их хуралд танилцуулсан ба түүний үр дүнг харуулж, гуравдугаар сарын 22-нд Монголын шигшээ багтай 2:2-оор талбайд нь тэнцсэн билээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны их хуралын үеэр дотоодын хөлбөмбөгийн түүхийг өгүүлэх дурсгалт зүйлүүдийг танилцуулж, МХБХ-ны музей байгуулах боломжтой байгааг харуулав.Түүнээс гадна энэ оноос МХБХ-ны клубүүд болон орон нутгийн аймгуудыг чансаагаар эрэмбэлэх тухай МХБХ-ны техникийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал танилцуулсан нь онцлох явдлуудын нэг байлаа.
МХБХ-ны ээлжит VII их хурал Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимд боллоо | ||
Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.