
“Кока Кола” компани нь Дэлхийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2006 оноос эхлэн ДАШТ-ий цомыг улс орнуудаар аялуулдаг уламлалжтай болсон юм.
Уг аялалыг энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулж дэлхийн 50 гаруй оронд хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомыг аялуулах аж.
Ирэх дөрөвдүгээр сарын 23-нд дэлхийн цомыг Монголд улсад аялуулахаар төлөвлөжээ.
Монголын Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Ерөнхийлөгч цомыг хүндэтгэлтэйгээр угтан авах бөгөөд баг тамирчид нээлттэй тэмцээн хийх аж.
Мөн “Шангри-Ла молл” төвд тухайн өдрийн 13.00-20.00 цагийн хооронд хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомыг байршуулж, олон нийтэд нээлттэй үзүүлэх юм байна.
Уг цомын аялал 2017 оны есдүгээр сард ОХУ-аас эхэлсэн бөгөөд 2018 оны зургадугаар сард эхлэх ДАШТ-ний өмнө, есөн сарын хугацаанд нийт 126 мянган км замыг туулж, зургаан тивийн 50 гаруй орноор үргэлжлэх гэнэ.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий цомыг ирэх дөрөвдүгээр сард Монголд авч ирнэ | ||
Үзсэн: 1628 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.