Шууд Chart

“Чингисийн хүүхдүүд” киноны найруулагч Д.Золбаяр л Тегераныг зорихоор боллоо

2018-03-27 11:00:08

Монгол фильм групп, Монгол фильм хөгжлийн сан хөмрөг, Монгол фильм группийн Лос-Анжелес салбарын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны найруулагч Д.Золбаяр Ираны нийслэл Тегераныг зорихоор боллоо.

Энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Ираны олон улсын кино наадамд 300 гаруй зочдын хамт уригдаж оролцож байгаа ажээ.

Энэхүү бүтээл нь Монголын кино урлагт дахин нэг шинэ үүд хаалгыг нээж, шинэ зах зээлд киногоо хүргэж буй бахархууштай хэрэг болж байна. Мөн өнгөрөгч онд Оскарын 90 дэх удаагийн гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшсэн юм.

"Чингисийн хүүхдүүд" киног 2016 онд Архангай аймгийн Цэнхэр суманд хийсэн бөгөөд АНУ, Турк, БНХАУ-ын уран бүтээлчдийн баг оролцсоноороо онцлог билээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Чингисийн хүүхдүүд” киноны найруулагч Д.Золбаяр л Тегераныг зорихоор боллоо  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй