Шууд Chart

Ририй–Вудбери бүжгийн сургууль Улаанбаатарт болно

2018-03-27 12:25:24

Ририй–Вудбери бүжгийн сургууль ирэх тавдугаар сарын 7-9, 12-15-нд Улаанбаатарт болно.

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-тай хамтран АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол соёлын асуудал эрхэлсэн товчооноос хэрэгжүүлдэг АНУ-ын бүжгийн урлагийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Юта мужийн Солт Лейк хотын Ририй-Вудбери Бүжгийн сургууль нь ирэх тавдугаар сарын 2-16-нд Монголд айлчлах бөгөөд Улаанбаатар хотноо тавдугаар сарын 7-9 болон 12-15-ны өдрүүдэд цуврал сургалт, мастер класс, арга зүйн сургалт болон үзүүлэх тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус хөтөлбөрөөр Америк бүжгийн хамтлаг, уран бүтээлчид дэлхийн улс орнуудад зочилж, бүжгийн урлагаар дамжуулан тухайн улс орны оюутан сурагчид болон мэргэжлийн уран бүтээлчдэд Америк соёл, үнэт зүйлст суралцах боломж олгодгоороо онцлог юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ририй–Вудбери бүжгийн сургууль Улаанбаатарт болно  
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй