Шууд Chart

“Ирээдүйн мистер-2018” хотын аварга шалгаруулах тэмцээн болно

2018-03-27 12:40:12

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын бодибилдинг фитнессийн холбоотой хамтран залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 31-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

Уг тэмцээний зорилго нь залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх, биеийн тамир, спорт, түүний дотор бодибилдингийн спортоор хичээллэхийг дэмжих, амьдралын зөв хэвшилтэй болгоход оршиж байна.

Уг тэмцээнийг 2006 оноос Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн болгож зохион байгуулж ирсэн түүхтэй.

“Ирээдүйн мистер” тэмцээнд олон улс, тив, дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс шагнал авч байгаагүй залуу тамирчдыг оролцуулдаг онцлогтой.

Тэмцээн 10 ангилалтай бөгөөд жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авна.

Техникийн зөвлөгөөн гуравдугаар сарын 29-ны 15:00 цагт Нийслэлийн иргэний танхимд болох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ирээдүйн мистер-2018” хотын аварга шалгаруулах тэмцээн болно  
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй